Monday, March 10, 2008

Би монгол охин


Цагаан сарын баяраар аав, ах бид гурав эмээгийнхээ хийж өгсөн дээлээр гангарч би монгол охин гэдгээ мэдэж авлаа.


Миний хоёр эгч


Та бүхэнд өөрийн хоёр эгчээ танилцуулахад таатай байна. Миний зүүн талд байгаа нь манай аавын ахын охин, надаас гурван сараар эгч Бэги эгч маань юм. Харин нөгөө эгчийг маань Есүй гэдэг. Тэр манай аавын дүүгийн охин бөгөөд надаас хоёр сараар эгч юм. Бид гурав шинэ жилийн баяраар эмээгийндээ баярлаж байгаа нь.

Friday, February 15, 2008

Миний хайртай асрагч эгч Ичка бид хоёр


Энэ бол миний асрагч эгч Ичка. Ах бид хоёр Ила гэж дууддаг юм. Ила маань намайг төрсөн цагаас минь асарч бойжуулж, аав ээж хоёрт минь тусалдаг юм. Иладаа хайртай шүү.

Thursday, February 14, 2008

Аюуш ахтайгаа


Энэ бол миний ах Аюуш. Тэр гурван настай. Бид хоёр нэг өдөр төрж аав, ээж хоёрыгоо давхар баярлуулсан юм. Ах маань Улаанбаатар хотын 105-р цэцэрлэгт хүмүүждэг. Гэхдээ ханиад хүрээд байгаа болохоор одоохондоо гэртээ надтай хамт байгаа. Бид хоёр өдөржингөө ээж, Ила хоёртой тоглож, заримдаа сахилгагүйтээд загнуулж сууна даа.

Sunday, January 6, 2008

Миний блогт тавтай морилно уу


Та бүхэндээ өөрийнхөө блогоор мэндчилж байна.